Main » Оддын амьдрал
Инээдмийн Киноны алдарт жүжигчин Russel Brand маань гэрлэхнээ.Гэрлэх гэрлэхдээ алдарт дуучин Katy Perry-тэй гэрлэх гэж байгаа юм байна.
|
Энэ удаагийн "Нууц дуран” булангаараа
Монголын хамгийн тачаангуй дуучин гэгддэг Нара буюу Мөнхтөрийн
Нарантуяаг танилцуулж байна. Тэрбээр 1983 оны 10-р сарын 19-ны өдөр
төржээ. Жинлүүрийн орд, нохой жилтэй. Эцэг, эхээс тавуул. Айлын хоёр
дахь хүүхэд. Тэд хоорондоо нэг, хоёрхон насны зөрүүтэй өссөн болохоор их
дэрсхэн өсчээ. Энэ өнөр өтгөн гэр бүл хоёр хүү, гурван охинтой. Гурван
охины нэг нь мэдээж сэргэлэн, цовоо Нара. Тэрбээр урлагийн хүн болохыг
багаасаа л мөрөөддөг байжээ. Түүний ээж Эрдэнэчимэг Хүүхэд, залуучуудын
театрт жүжигчин байжээ. Тиймээс ч ээжийгээ дуурайсан урлагт хайртай охин
Нара нь арван жилд байхдаа "Корпус” нэртэй хамтлагт бүжиглэдэг байсан
ба тэр үеийн "Топ 2”, "Браво пинк”, "Одод болох хүслэн” гээд олон
тэмцээн уралдаанд оролцож, тэргүүн байр орж байсан. Багадаа уран
гимнастикаар хичээллэдэг байсан.
|