Өчигдөр Соёлын төв өргөөнд тоглогдсон "Маск” продакшны "Миний муу сайн
дайснууд” тоглолтыг үзсэн "Киви” хамтлагийн дуучин Намуунаа, Агий хоёр
бантсаар тоглолтыг дуусгав. Учир нь "Маск”-ынхан энэхүү тоглолтдоо
"Киви” хамтлагийн "Хөгжмөө тавь DJ” дуугаар сонирхолтой үзүүлбэр
бэлдсэнийг тэд мэдээгүй байжээ. Тоглолтын хэсгээс иш татвал.
Жүжигчин: - Ямар дуу?
Жүжигчин: - "Хөгжмөө чанга тавиач DJ” гээд л /дуу явна/
Жүжигчин ахиад асуух нь : - Нэг том хөлтэй хүний дуу байна аа
Жүжигчин: - За бас ямар дуу билээ?
Жүжигчин: - "Хөлөн дээр минь гишгэчихлээ ёо ёо” /дуу явна/ хэмээсээр
тус хамтлагийн дууг хошигноход тоглолт үзэж суусан Намуунаа, Агий хоёр
толгой дээрээ тохсон нүдний шилээ зүүж, үзэгчдээс нуугдав. Амралт,
алжаалаа тайлах хүсэлтэй хошин шоуг үзсэн охид хамтлагийнх нь дуугаар
хошигноход дур муутайхан танхимаас гарсан юм.
iNet.mn
Санал болгож байна.