Хятад, Араб зэрэг зарим газруудад болон зарим албан газрууд веб сайтуудыг хаасан байдаг. Ийм тохиолдолд proxy, болон VPN зэргээр өөр сервер, интернет дэх дэд сүлжээгээр дамжуулан вебүүдийг үзэх боломжууд байдаг.
* Нэлээд их ашиглагддаг нэг арга бол TOR юм. Энэ нь tor-ын бусад хэрэглэгчид, серверүүдийн үүсгэсэн сүлжээгээр дамжуулан холбогддог арга юм.
Татах авах хуудас:
http://www.torproject.org/download.html.en
Windows дээр бол Tor IM Browser Bundle for Windows (Contains Tor, Vidalia, Torbutton, Polipo, Firefox, and Pidgin) гэснийг татаж аваад суулгаад л болно. Энэ нь Tor, Vidalia, Torbutton, Polipo зэргийг суулгаж өгнө.
* Бас нэг арга нь VPN хийсвэр сүлжээгээр дамжуулан веб үзэх арга юм. Энэ нь интернет дэх өөр серверт холбогдох хийсвэр сүлжээнд холбогдоод түүгээр дамжуулан хуудсуудыг үздэг. Windows дээр VPN ашигладаг програмыг дарах хаягаас татаж суулгаад ашиглаж болно: http://www.hotspotshield.com/ Линукс дээр мөн иймэрхүү байдлаар VPN ашиглаж нетэд холбогдох боломжууд бий.
* Бас http://www.hidemyass.com зэрэг webproxy үйлчилгээг ашиглан вебүүдийг үзэж болдог. http://www.labnol.org/internet/setup-proxy-server/12890/ аргаар өөрийн веб proxy-г үүсгээд ашиглаж бас болдог юм байна.
Дээрх аргуудыг өөрийн жинхэнэ IP хаягийг нууж интернет хуудсуудыг үзэх зэрэгт мөн ашиглах боломжтой
Ойлгомжтой байх гэж бодоод видео хийлээ.
Санал болгож байна.