Хөл Бөмбөгийн ДАШТ-нд хамгийн их гоол оруулсан, Реал Мадрид багт 127
удаа тоглож 83 гоол оруулсан "9” номерийн өмсгөлтэй алдарт "Oд” асан
Роналдо Луис Назарио Де Лима одоо Бразилийн Коринтианс багт дарууханаар
хүчин зүтгэж байна.
Саяхан дахин цавьны мэс засалд орж, жин нэмээд авсан тэрээр цаашид хэр удаан ногоон дэвжээндээ тоглох нь асуулт болоод байна.
Тэрээр
"Би насаараа хөл бөмбөг тоглолоо, одоо миний зодог тайлах хугацаа
ойртож байна. Ирэх жил би хэр тоглохоос хамаарч зодог тайлах үгүйгээ
шийднэ” гэжээ.
Бразил буцахаасаа өмнө, Барселона, Реал Мадрид,
Милан клубт тоглож байхдаа 3 ч удаа ДАШТ-ий "Шилдэг Тоглогч” болж байсан
түүнийг арай эрт "Оддын өвчин” туссан гэж шүүмжилдэг боловч, Коринтианс
багийн ерөнхийлөгчийн хэлснээр бол түүний эрүүл мэнд эрт муудсан,
хагалгаанд хэд хэдэн удаа орсноос жин нэмээд байгаа гэжээ
Н. ЭРДЭНЭБУЛГА