Хонгконгийн алдарт жүжигчин Жэки Чан өнөөдөр 10:50 цагт "Чингис хаан”
олон улсын нисэх буудалд буулаа. Жүжигчин Жэки Чан Монголд анх удаа ирж
байгаа юм.Тэрээр нисэх онгоцны буудлаас гарч ирэхэд урдаас нь тосох
ёстой байсан хүн нь тосож сүүгээ уулгаж амжаагүй байхад тэр хамгаалагч
нар нь шууд л аваад явчих юм.Хамт ирсэн хүмүүс нь үлдэж Жэки Чан-г аваад
явсан хүмүүс буцаж ирж хүмүүсээ аваад явсан нь бас л нэг шившиг.Зураг
телевизээр 15:00 цагт Сүхбаатарын талбайд ирнэ гэхээр нь очоод үзье
амьдралдаа харахгүй хүн гэж бодоод очоод хүлээгээл байлаа хүлээгээл
байлаа гэтэл 17:30 гэдэг байгаа.Эргэж гэртээ хариад буцаад иртэл би гэж
нэг юм жаахан хоцроод 18:00 цаг дөхөж байхад иртэл аль хэдийн яваад
өгсөн TV Cocktail ийн Цоомоо хөтлөж байлаа.Амьдралдаа үзэх боломжийг
ингэж муухай алдалаадаа. : ((
Аравдугаар сарын 3-ны өдөр: 16.30-17.30 Хэвлэлийн бага хурал хийх
17:30-18:30 Агаарийн бохирдлын эсрэг гүйлтэнд оролцох
19.00-21.00 Хүмүүнлэгийн үйлсэд зориулсан хандивийн хүлээн авалт
Аравдугаар сарын 4-ны өдөр:10:00-11:00 Төр засаг, хотын удирдлагуудтай уулзах
12:30-14:30 Чингисийн хөшөө цогцолбортой танилцах
15:30-16:30 Хүүхдийн асрамжийн газраар зочлох
16:30-17:30 Гэр хорооллоор орох
17:30-18:30 "The Karate Kid” киног 500 бүтэн өнчин хүүхдэд үзүүлэх
Аравдугаар сарын 5-ны өдөр: 10:50 Улаанбаатар хотоос хөдлөх /Чингис хаан олон улсын онгоцны буудал руу явах/
М.Дөлгөөн
Санал болгож байна.