Попын хаан агсан Майкл Жексоны шүтэн бишрэгчид Лас Вегаст уулзалт
зохиож, түүнийг дурсчээ. Жексоны анхны фэн клубийн тэргүүн Харри Местоур
"Бид түүний дуулж байгааг одоо ч төсөөлдөг. Түүнийг өөд болсонд одоо ч
хэр итгэхгүй хүн бий.Майкл шиг дуучин энэ зуунд төрөхгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Зарим фэн түүний үхлийн шалтгааныгтайлбарлахдаа "Түүнийг ийм байдалд
хүргэсэн нь хэвлэл мэдээллийнхэн болон Америкчууд.
Учир нь тэд Жексоныг тайван байлгахгүй, сэтгэлийн дарамтад оруулсан.
Үнэндээ тэр тайзан дээр л эрх чөлөөтэй байсан шүү дээ” гэв. Харин тэд
Жексоны эмчийг үхэлд буруугүйг онцолжээ.
Санал болгож байна.