Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Барс худалдааны төвийн урд хэсэгт
вагон суудлын автомашинтай мөргөлдсөн хэрэг өнөөдөр 11.30 цагийн үед
гарлаа. Энэ үед галт тэрэг 6 км/цагийн хурдтай явсан аж. Бенз маркийн
суудлын автомашин гэнэт зам руу гарч ирснээс осол болсон бөгөөд азаар
хүн бэртэж гэмтээгүй байна. Төмөр замын гарам ойртлоо гэсэн тэмдэглэгээ
400-500 метрийн зайд байдаг ч жолооч нарын болгоомжгүйгээс ийм хэрэг
гарлаа хэмээн тэнд байсан хүмүүс ярьж байв. Хэргийг Төмөр замын
цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Санал болгож байна.