Main » Сонин хачин
Дорнод аймгийн Баян-Уул сумын III багийн "Хужир толгой” гэдэг газарт
нутаглаж байгаа 11 настай У өнгөрсөн 19-ний өдөр морьтой тус сумын
Сайжирхын Нарс гэдэг газраас 5-6 км-т гэр лүүгээ яваад сураггүй болжээ.
Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, нэг
автомашин, сум орон нутгаас 20 хүн, нэг автомашин, 10 мотоциклтойгоор
хайж байна. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын есдүгээр багийн нутаг
Ховд голд өчигдөр нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүн усанд ороод
алга болжээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах
бүлгийн есөн албан хаагч нэг техниктэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг
зохион байгуулан ажиллаж байв.Уранбаярыг ойд төөрч, ор сураггүй болсныг дуулсан нутгийн зон олон бүгд
санаа зовж байсан. 60,70 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч 10 гаруй хоног
хүүг эрж , уул модоор хэрэн хэсчээ. Хүн , мал явдаггүй шигүү ойгоос
хүүг олж чадаагүй. Иймээс арга буюу эрлээ зогсоосон юм билээ.
Тухайн үед хүүгийн төлөө сэтгэл зүрх гарган тус дэм болж байсан нутгийн
иргэддээ тус сумын 3 дугаар багийн засаг дарга Г. Ганчимэг баярлаж
байгаагаа илэрхийлж байв.А.Уранбаяр хүү "Дэлхийн байгаль хамгаалах сан”-гаас хэрэгжүүлж байгаа
"Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг
бууруулах” төслийн ажилчидтай таарч, аврагдсан.
|
Алдарт
хөлбөмбөгч Диего Марадонагийн бие муудсан гэж тvvний тойрон хvрээлэгчид
мэдээлжээ.Тэрбээр одоо Аргентиний Буэнос Айрес хотын эмнэлэгт байгаа гэнэ. Эмч
Лиссандро Палсойс "Тэр гэнэтийн цочролд орсноос vvдэж даралт нь ихэссэн
байна. Тэр ямартай ч хэд хоногийн дараа энгийн байдалдаа орно" хэмээжээ.Тvvний гэнэт өвдөх болсон шалтгааныг Аргентиний шар хэвлэлvvд "Мара
дахин хар тамхинд оров", "Мара мансуурав" гэхчилэн бичжээ.Ямартай ч тvvний биеийн байдал сайжирч байгаад аргентинчууд баяртай
байгаа юм. Тус улсынхөл бөмбөгийн холбоо өнгөрөгч дэлхийн аваргын тэмцээнд шигшээ баг нь
амжилт муутай оролцсоны гол буруутнаар Марадонаг нэрлээгvй аж. Учир нь
тэр өөрөөсөө шалтгаалах бvхнийг хийсэн гэнэ.
|
|