Эгдүүтэй, энхрий охиноос эрхэмсэг, эмэгтэйлэг дүр
төрхөнд хувилсан дуучин Ану урлагийн бүсгүйчүүд дундаа үнэтэй, чамин
харагддаг гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй л байх. Түүнийг зарим нь
"боловсорч гүйцсэн жимс" хэмээн нэрлэж байна. Магадгүй энэ нь ердөө л
дэлхийн шилдэг брэндүүдээр гоёдогтой нь холбоотой гэнэ. "Versace"
"Evona" "Zara" брэндүүдэд унаж тусдаг дуучин бүгсүй маань эмэгтэй хүний
хамгийн гол хэрэглээг үнэртэн гэж тодорхойлдог. Тиймдээ ч сүрчигэндээ
сүртэй анхаардаг тэрээр улирал, цаг үе, сэтгэл санааны байдал, ажил
хэргийн шаардлага гээд олон зүйлд зохицуулан тун ч даацтай сонголт
хийдэг гэсэн. Одоогоор түүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн сүрчигээр
"Givenchy" брэндийн Ange de mon тодроод байгаа. Мөн гэрээр нь зочилж
түүний 2010 оны Range Rover машиныг сонирхоорой. (Гэрэл зургийг:
www.INET.mn/ Б.Бямба-Очир)
|