Нэр нөлөө бүхий улс төрч эрхмийн дарамтнаас
болж хаагдчихаад байгаа "Үнэн үү?” ток шоуны шилдэг дугаарууд одоо
болтол интернэтэд эрэлттэй хэвээр байгаа. Уг нь бол хэр баргийн хүний
дарамтанд орчихоор сул дорой хүн биш ч хөтлөгч залуу маань орцондоо
тоосгодуулахгүйн тулд нэвтрүүлгээ хааснаа хүлээж байсан удаатай.
Давилуун хөтлөгч Нямбааг хүртэл 75-аар буулгаж авсан нууц ноёнтоны хэн
болох нь тун сонин. Ямартай ч ингээд ялагдаж чадахгүй хэмээн шаралхаж
яваа хөтлөгч залуу маань сонгууль дөхүүт цацаж чадаагүй дугааруудаараа
том бизнес хийж ч магадгүй тухайгаа ярьсан байна билээ.
Санал болгож байна.