2001 оны 9-р сарын 11-ний өглөө 09.40 цагт зурагтаа асаахад онгоц
байшин мөргөн шатаж байхыг хараад "Ямар нэртэй кино гарч байгаа юм бэ"
хэмээн гэрийнхнээсээ асууж байлаа. Гэтэл энэ үйл явдлын дүр зураг
киноных биш яг тэр өдөр АНУ-д болсон терросист халдлага байсан юм.
Энэхүү эмгэнэлт явдлаас хойш 9 жил өнгөрсөн ч хүн төрөлхтөн мартах
ёсгүй. Тэр аймшигт халдлагыг америкчууд төдийгүй хүн төрөлхтөн өнөөдөр
эргэн дурсаж байна. Эл өдөр терросистууд агаарын тээврийн дөрвөн онгоц
барьцаалан 19 алан хядагч 9-р сарын 11-ний өглөөний найман цагийн үед
эхний хоёр онгоцоор Нью-Йоркийн ихэр хоёр цамхаг буюу Дэлхийн худалдааны
төвийн барилга руу халдсан билээ. Террористуудын гэмт үйлдлээс болж
нийтдээ 2977 хүн нас барж, 6000 гаруй хүн гэмтэж шархаджээ. Үйл явдлын
уршиг ужиг удаан үргэлжилж, Лалын шашинт олон мянган энгийн иргэд
хэлмэгдэн зовж, Дундад Ази, Ойрхи Дорнодын олон улс орон хохирч, дэлхийн
цөөнгүй улс орныг татан оролцуулсан дайн байлдаан ч өрнөсөн юм. Одоо
хэр жинхэнэ үнэн тайлагдаагүй хэвээр байна.
www.INET.mn/ Б. Сүрэн
Санал болгож байна.