Намнандоржийн Цэцэнбилэг.
2004 оноос
Vanquish хамтлагийг байгуулж хааяа нэг дуулж ирсэн (зав зайгаараа).
Америкт ирсэнээсээ хойш хип хоп-ийг илүү их сонсож дуулах болсон. Зарим
хүн түүнд дургүй, зарим нь түүнд дуртай.Энэ
урлагт хөндөгдөөгүй хүн хэлээгүй юмнуудыг хүнд аятайхан талаас энгийн
хүний үгээр хэн ч сонсоод ойлгох талаас нь хүргэх гэж зорьдог нэгэн.
Түүний дууг сонсоод найзалж явсан хүмүүсээ дурсаасай, мөнгө бодож явсан
бол түүний дууг сонсоод тэр бодлоосоо 3 минут ч болтугай гараасай гэж
боддог байна. Түүний 4 дэхь бие даасан "НИЙСЛЭЛ ХҮҮ" цомгийн нээлт 7
сарын 9 нд 18:00 цагаас циркийн урд болсон. (Үнэ: 7077 төгрөг). Хэрэв
цагаан подвалктой ирвэл 5000 төгрөгөөр өгсөн гэнэ. Харин одоо түүний
шинэхэн цомог болох "Нийслэл хүүг" хамтдаа сонсоод үзье. Цомогт нийт 16
дуу багтсан байна. Мөн Vanquish хамтлагийн байгуулагдаад аль хэдийн 6
жил өнгөрчээ. Тэд зургуулаа цугларсан ба "Yu vaina Tuuveene" нэртэй
тоглолт болон шинэ цомгын ажилдаа ханцуй шамлан орцгоогоод байгаа юм.
Амьд хөгжим хослуулаад, дээр нь тус тусын уран бүтээлээ сонирхуулна гээд
л олон шинэлэг, галзуу зүйлсээр дүүрэн гайхалтай тоглолт болохнээ.
Тоглолт "UB PALACE"-ийн "OPEN AIR"-т 8 сарын 14-нд болох юм байна.