
Шинэ уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж буй Монгол телевизийн
уран бүтээлчид "Хэцүү анги”-иа Солонгосын телевизээр гаргах гэж байна.
60 ангит ТВ цувралаа тун удахгүй "Arrirang” телевизээр цацах болсон
телевизийн хамт олон Монголд ирж баримтат киноны зураг авсан тус
телевизтэй ийм сонирхолтой гэрээ байгуулж амжсан байна. Монголчуудыг бүрэн байлдан дагуулдаг савангийн дуурийн эх оронд манай
кино гарах болсонд үзэгчид эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Ямартай ч
Солонгост суугаа Монголчуудын хувьд энэ лавтай баяртай мэдээ болох
бизээ.
Санал болгож байна.