Мэдээллээр цэнэглэгч -

Бидний мэддэг ба мэддэггүй Нара

Êàòåãîðèÿ Äàòà2010-10-15, 9:21 PM


Анхаар! :
Линк:
BB код:
HTML:

Манай веблог оор үйлчлүүлж буй танд баярлалаа.Доорх мэдээ таалагдсан бол та сэтгэгдэлээ үлдээнэ үү.Сэтгэгдэл үлдээхдээ хараалийн үг хэрэглэхийг хатуу хориглоно.

Энэ удаагийн "Нууц дуран” булангаараа Монголын хамгийн тачаангуй дуучин гэгддэг Нара буюу Мөнхтөрийн Нарантуяаг танилцуулж байна. Тэрбээр 1983 оны 10-р сарын 19-ны өдөр төржээ. Жинлүүрийн орд, нохой жилтэй. Эцэг, эхээс тавуул. Айлын хоёр дахь хүүхэд. Тэд хоорондоо нэг, хоёрхон насны зөрүүтэй өссөн болохоор их дэрсхэн өсчээ. Энэ өнөр өтгөн гэр бүл хоёр хүү, гурван охинтой. Гурван охины нэг нь мэдээж сэргэлэн, цовоо Нара. Тэрбээр урлагийн хүн болохыг багаасаа л мөрөөддөг байжээ. Түүний ээж Эрдэнэчимэг Хүүхэд, залуучуудын театрт жүжигчин байжээ. Тиймээс ч ээжийгээ дуурайсан урлагт хайртай охин Нара нь арван жилд байхдаа "Корпус” нэртэй хамтлагт бүжиглэдэг байсан ба тэр үеийн "Топ 2”, "Браво пинк”, "Одод болох хүслэн” гээд олон  тэмцээн уралдаанд оролцож, тэргүүн байр орж байсан. Багадаа уран гимнастикаар хичээллэдэг байсан. 

- Нара Азидаа байтугай дэлхийд данстай урлагийн томоохон сургууль төгссөнөөрөө бахархаж явдаг. Япон улсад дуулах ур чадвараа дээшлүүлэн ирсэн Нара 2006 онд  "Өөрийгөө хайж явна” нэртэй анхны уран бүтээлээрээ Монголын рок поп урлагт цахиур хагалан гарч ирсэн юм. Хамгийн анхных уран бүтээл болоод ч тэр үү энэ дуундаа хамгийн их хайртай. Гэхдээ нэг сонирхолтой түүх дэлгэхэд Нара энэ дууныхаа клипийг анх үзчихээд харин ч нэг уйлж үзээгүйгээрээ уйлж байжээ. Учир нь Нара клипэндээ хамгийн сайхнаараа гарахыг хүсч нүүр будалт, хувцаслалт, стиль имиж тэр ч байтугай бүжгийн дэглэлт зэрэг өөрөөсөө шаардагдах бүхий л  зүйлээ "онц” дүнтэй гүйцэтгэчихээд Япон руу яваад өгчээ. "Чиний араас клипийг чинь явуулья” хэмээн үлдсэн "Hero” энтертайнментийн Баатар найруулагч  гарынхаа чигчий хуруухнаар хийн, "халтуурдсан” клипийг үзээд сэтгэл нь гонсойж уйлсан нь тэр. Дөнгөж шинээр гарч байгаа эмэгтэй дуучинд ямар ч ивээн тэтгэгч байхгүй, аав ээжээсээ шаналган байж авсан гурван сая төгрөгөөр нь үнэхээр "хангалтгүй” клип хийсэнд одоо хүртэл харамсаж явдаг аж. Нара Шанхайд болдог Азийн хөгжмийн фестивальд дуучин Хонгорын хамт оролцжээ. Энэхүү фестивалиас "Asian excellent new singer” буюу "Азийн онц сайн шинэ дуучин” хэмээх шагналыг хүртэж байсан юм. За ингээд энэ бяцхан дурсамжаар Нарагийн уран бүтээлтэй холбоотой мэдээллүүдийг түр завсарлая. 

- Нара бяцхан хүүхдүүдэд маш их хайртай. Тэр тусмаа өнчин, ядуу хүүхдүүдэд бага болов ч сэтгэлээсээ туслахыг боддог нэгэн. Томоохон гэсэн pub-уудын гадаа үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн машиныг харж өгөөд бага сага гар цайлгах мөнгө авдаг жаалхүү нарыг хоол идүүлж, хиртэй хувцасыг нь хүртэл угаалганд өгдөг сайхан сэтгэлтэй. 

- Нара цагийг маш сайн барьдаг бүсгүй. Үүр цайтал шоудсан ч маргаашийн төлөвлөсөн ажилдаа яг л цагтаа ирдэг. Түүнд хүний нутагт эрх чөлөөтэй, дураараа наргиж цэнгэж явах завшаан тэр болгон олдоод байдаггүй гэнэ. Сая л нэг Монголдоо ирээд чөлөөтэй "шоу”-дсанаа Японтой харьцуулахад үнэхээр өөр сэтгэгдэл, мэдрэмж төрөх нь илтээс ингэж тайлбарлаж буй.

- Нарагийн ихэнх мөрөөдөл биелдэг гэнэ шүү. Бас тэрбээр их өөдрөг үзэлтэй бүсгүй. Болохгүй, бүтэхгүй зүйлд нэг их гуньж гутраад явдаггүй. 

- Нара нохой, мууранд үнэхээр их хайртай. Японд байхдаа Парис Хилтоны тэжээдэг "Чивава” үүлдрийн нохойг 5000 ам.доллараар худалдан авч байжээ. Энэ нохойдоо Жүди гэдэг нэр хайрласан аж. Харин одоо бол хоёр ихэр мууртай. 

- Түүний хувьд машин нь өглөөнөөс орой болтол гэр нь л гэсэн үг. Нара их эртний жолооч. Анх 13 настайдаа аавынхаа "Волга 24” машины жолоог мушгиж байжээ. Аав нь автын мэргэжилтэй хүн болохоор хүүхдүүдтэй жолоо барихыг эртнээс зааж өгсөн нь одоо ач тусаа өгч байгаа. Харин 1999 онд албан ёсоор жолооч болсон. Нарагийн анхны машин "Toyota Mark 2”, спорт загварын "Мазда”. Харин одоо 2000 оны "Harrier” унаж буй. Энэ машиныг Нара Ядонд 15000 машинаас шилж сонгон авчээ.

- Далай харж, ганцаараа юм бодон суух нь түүний хамгийн амар амгалангаар цагийг өнгөрүүлэх агшин. Аа бас дэлгүүр хэснэ гэдэг түүний хоёр дахь мэргэжил. Японд долоо хоногийн сүүлчээр зав л гарвал хөлийнхөө улыг эргэтэл дэлгүүр хэсэхдээ брэнд бараа худалдан авах нь олонтаа. 

- Нара зөвхөн дуулаад зогсохгүй олон талын авьяастай. Түүнийг "Цахирмаа”, "Зөрлөг” зэрэг киноны гол дүрд тоглож байсныг мэдэх биз. Түүнчлэн чадварлаг хөтлөгч гэдгээ баталж "Eagle” телевизийн "Үгийг таа” асуулт хариултын шууд нэвтрүүлэг, "C1” телевизэд эгч дүүтэйгээ хамтран хувийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан. 

- Дуучин байхаасаа өмнө зөөгч хийдэг байсан бол Японд татварын газарт албан бичиг хөтөлдөг алба хашиж байж. Нара дүү Болороогоо урлагт татан оруулсан. "Хайрын үлгэр”, "Шинэ жилийн аялгуу” зэрэг уран бүтээлээ дүү Болороотойгоо хамтран туурвисан. 

- Анх цуйван хийж сурч байсан Нара хүссэн хоолоо хийж чадна. Тэр бүү хэл Япон үндэстний хоолыг ч чамгүй "урладаг”. 

- Тэрбээр гоо сайхны салон, бинзенд хамгийн их мөнгө үрдэг гэсэн.

www.INET.mn/Ц.Зэндмэнэ-Эрдэнэ

 




Санал болгож байна.
Нийтэлсэн: Ganaa_gremix Уншсан: 1323 Сэтгэгдэл: 1

Манай веблог оор үйлчлүүлж буй танд баярлалаа.Дээрх мэдээ таалагдсан бол та сэтгэгдэлээ үлдээнэ үү. Анхаар!! Сэтгэгдэл үлдээхдээ хараалийн үг хэрэглэхийг хатуу хориглоно.
Total comments: 1
0  
1 BuDkA_13   (2010-10-16 3:32 PM) [Ìàòåðèàë]
th_006 th_006 th_006

Статистик

» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 79
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ: 6
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 69
» Хүйс
Эр: 46
Эм: 3


Нийт сүлжээнд байгаа: 1
Зочин: 1
Гишүүн: 0

[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]

Шилдэг гишүүд

Ganaa_gremix
Хэлэлцүүлэг: 0
Сэтгэгдэл: 143

dexter
Хэлэлцүүлэг: 0
Сэтгэгдэл: 88

tu9i
Хэлэлцүүлэг: 0
Сэтгэгдэл: 76

Amar-a-MenD
Хэлэлцүүлэг: 0
Сэтгэгдэл: 43

BuDkA_13
Хэлэлцүүлэг: 0
Сэтгэгдэл: 33

ChiTLeR
Хэлэлцүүлэг: 0
Сэтгэгдэл: 20

NexT
Хэлэлцүүлэг: 0
Сэтгэгдэл: 15

MnG
Хэлэлцүүлэг: 0
Сэтгэгдэл: 15

ViC[mN]
Хэлэлцүүлэг: 0
Сэтгэгдэл: 9

ShinRa
Хэлэлцүүлэг: 0
Сэтгэгдэл: 8

Сүүлийн сэтгэгдэлүүд

2013-12-07
Бичсэн: Зочин:
Текст: http://www.google.com/
2013-12-02
Бичсэн: Зочин:
Текст: http://www.google.com/
2013-11-01
Бичсэн: Зочин:
Текст: ghost camera l bna shdee t1 ymaar hun huurah gej bhiin
2013-04-05
Бичсэн: Зочин:
Текст: a havsargav
2012-10-30
Бичсэн: Зочин:
Текст: hey huuhdee naadah jn zurag awahd gardag galaxy s d bdag paragram hooy

Бяцхан чат



Реклам

Реклам



www.Download.mn

www.NegdeL.net

www.BekBoy.com

www.Xopon.Do.Am

www.Movies.it.mn

www.Xapax.co.cc

www.Amjuul.Do.Am

www.Tuslii.tk

www.SoYomBo.Co.Cc

www.Shiruun.Do.Am